Дархан-Уул аймаг дахь төрийн бус байгууллагуудаас нийт иргэдийнхээ дунд санал асуулга явуулж, орон нутагт хамгийн их ээлтэй, элэгтэй ажилласан Засгийн газрын гишүүнийг тодруулсан байна.
Санал асуулгаар Зам, тээврийн сайд А.Гансүхийг Дархан-Уул аймагт хамгийн ээлтэй сайдын нэгээр тодруулсан бөгөөд өргөмжлөлийг өнөөдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар гардуулан өглөө. Дарханчуудын хувьд сүүлийн хэдэн жилд хийгдээгүй бүтээн байгуулалт, зам засварын ажил энэ жил хийгдэж байгаад ихээхэн талархаж буйгаа ийнхүү илэрхийлжээ. Энэ онд Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засварын ажил оройтож эхэлсэн ч нэлээд эрчимтэй явагдаж байгаа юм.
Тус замын засварын хөрөнгө төсөвт суудаггүйгээс зам засварын ажил хийгдэхгүй нэлээд олон жил болсон бөгөөд энэ жил зам засварын хөрөнгийг Засгийн газар шийдэж өгсөн байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Сүүлийн хоёр жилд Монгол Улсад авто замын бүтээн байгуулалтын ажил урьд өмнө байгаагүйгээр өрнөж байна. Зам, тээврийн сайд болон яамны удирдлагуудын уйгагүй хичээл зүтгэлийн хүчинд Дарханы чиглэлийн зам оройтож эхэлсэн ч урагштай явж байгаад дарханчууд талархал илэрхийлж, салбарын сайдыг "Дарханд ээлтэй хүн"-ээр тодруулсан байна” гэлээ.
А.Гансүх “Дарханд ээлтэй сайд”-аар тодорлоо | ||
Үзсэн: 1521 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.