Шууд Chart

Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн актууд батлагдлаа

2024-12-30 11:06:52

УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны нэгдүгээр  сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг Засгийн газраас баталлаа. Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам, Ахмадын сан байгуулан ажиллуулах  журмыг баталж, Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталлаа. 

Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлагдснаар аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллага нь байгууллагынхаа Ахмадын санг ямар нэг хоёрдмол утга, үл ойлголцлолгүйгээр байгуулан ажиллуулах боломж бүрдэж ахмад настны нийгмийн хамгаалал сайжирах юм.

Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилттай уялдуулж, ахмад настанд хуульд заасан дэмжлэг, хөнгөлөлтийг хүнд сурталгүй, олон баримт бичиг бүрдүүлэхгүйгээр олгоход чиглэсэн зохицуулалтууд багтсан.

Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан. Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд болон гадаад амьдарч байгаа ахмад настанд насны хишгийг хэрхэн олгох зохицуулалтыг тусгажээ.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Ахмад настны тухай хуулийг хэрэгжүүлэх эрх зүйн актууд батлагдлаа  
Үзсэн: 3719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-12-31 00:43
Насны хишиг одоогоор хамгийн шудрага нь Яагаад гэвэл өндөр настай болох тусмаа тэтгэвэр бага авч байгаа залуу ахмадууд хамгийн өндөр настай ахмадаас багадаа 2 дахин илүү тэтгэвэр авч байгаа учраас
Б [127.0.0.xxx] 2024-12-30 13:52
Насны хишгийг нас харгалзахгүй өгөх хэрэгтэй ,тэтгэвэрт гарсан л бол насны хишгийг өгөх нь зүйтэй
Зочин [127.0.0.xxx] 2024-12-30 12:53
Угаасаа цаг тухайдаа ордог шүү насны хишиг . Нээх сүрхий юм бүтээсн улс оргих гд битгий сүртэй яриад бай гишүүд минь .
Зочин [127.0.0.xxx] 2024-12-30 12:13
Үнэхээр хүнд хортой халуун хүйтэн нөхцөлд ажилладаг хүмүүсд бас тэтгэврийн хуулинд нэмэлт өөрчлөлт орсноос иргэд хохирч бгаа шүү түүнийг басэргэж хараарай 23 оны 3р сард
Зочин [127.0.0.xxx] 2024-12-30 12:02
Nas hargalzahgvi l nasnii hishigiig ni uguh heregtei ene jaahan tiim hen sanagddag nasandaa l suusan yum chin hishigee hvrteh heregtei gj boddog.

Бидэнтэй нэгдээрэй