Шинэ жилийн баяраар цахилгааны хэрэглээ 4-5 дахин нэмэгддэг.
Айл болгон гацуур, чимэглэлийнхээ гэрлийг тогтмол асаадаг нь цахилгаанаас үүдэлтэй галын эрсдэлд хүргэдэг байна.
Иймд иргэд гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ нягталж шалгахыг сануулж байна.
Мөн бага насны хүүхдээ гацуур болон цахилгаан хэрэгслээс хол унтуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
ОБЕГ–ын Урьдчилан сэргийлэх газрын Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн, ахмад н.Цэнд ингэж ярилаа.
Гэрээсээ гарахдаа цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ нягталж шалгахыг сануулав | ||
Үзсэн: 420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.