Шууд Chart

Өнөөдөр МҮОНТ-ээр "Баярын мишээл" нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болно

2024-12-31 08:25:35

МҮОНТ уран бүтээлчид энэ жилийн шинэ оны баяраар үзэгчдэдээ олон сонирхолтой, баярын уур амьсгал оруулах хөтөлбөрүүдийг бэлтгэлээ.

1982 оноос хойш уламжлал болгон хүргэж ирсэн "Баярын мишээл" нэвтрүүлэг энэ жил 42 дахь жилдээ үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Уламжлалт хэв маягаа шинэ өнгө аястай хослуулж, Монголын рок, попын шилдэг дуучид, залуу уран бүтээлчид оролцож, хөгжмийн онцгой тоглолтууд, баярын сэтгэл хөдөлгөм мөчүүдийг бэлэглэх "Баярын мишээл" нэвтрүүлэг Монголын Үндэсний Радиогийн Хөх тэнгэр радио станц болон Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз хамтран, бэлтгэн хүргэх гэж байна.

Үзэгч, сонсогчдын дунд хүлээлт үүсгэдэг энэхүү нэвтрүүлэг шинэ жилийн баярын уур амьсгалыг нэмж, мартагдашгүй дурсамжийг хамтдаа бүтээх боломжийг олгоно.

"Дурсамжтай үдэш" найман цуврал нэвтрүүлгээр үзэгчид цаг хугацаагаар аялан, бидний танил болсон алдартнуудын дурсамж, түүхийг сонсож баярт мөчөө хуваалцах юм.

Мөн хүүхэд багачуудад зориулсан шинэ жилийн тусгай нэвтрүүлгүүд болон "Улаанбаатарын үдэш" цуврал дугаарууд баярын уур амьсгалыг нэмэх сонирхолтой бүтээлүүдийн нэг боллоо.

Дашрамд, соёл урлагийн оны онцгой бүтээлүүдийг онцолж, үзэгчдэд хүргэнэ.  Шинэ жилийн баярын өдрүүдээр МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэж, гэр бүлээрээ сайхан баярлаарай.

 
Нийтэлсэн: О.Ундармаа

Өнөөдөр МҮОНТ-ээр "Баярын мишээл" нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болно  
Үзсэн: 444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй