Шууд Chart

863 гадаадын иргэнийг албадан нутаг буцаажээ

2014-09-10 14:52:41

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас 2013 онд Монгол Улсад байх виз, оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн, тус улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн нийт 1755 гадаадын иргэнийг албадан нутаг буцааж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад 1.8 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Харин энэ оны есдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар хуульд заасан үндэслэл журмын дагуу 662.6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авч, нийт 863 гадаадын иргэнийг 1-10 хүртэлх жилээр Монгол Улсад дахин орох эрхгүйгээр тус тус албадан гаргасан байна.
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

863 гадаадын иргэнийг албадан нутаг буцаажээ   
Үзсэн: 1566 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй