Монголын Хөлбөмбөгийн Холбооноос дасгалжуулагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх олон улсын сургалтыг жил бүр зохион байгуулдаг юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд тус Холбооноос хэрэгжүүлж буй “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөрийн хүрээнд аймаг орон нутгийн дасгалжуулагчдын боловсролыг дээшлүүлэхэд анхаарал хандуулж, тэдэнд зориулж Азийн Хөлбөмбөгийн Холбооны /AFC/ “С” зэрэглэлтэй дасгалжуулагч бэлтгэх сургалтыг хоёр бүсэд төвлөрүүлэн, бүх аймгийн дасгалжуулагчдыг хамруулан оролцуулах боломжийг олгожээ.
Зүүн бүсийн Сүхбаатар аймагт төвлөрүүлэн зохион байгуулж байгаа сургалт өнөөдөр Баруун-Урт хотод эхэллээ. Сургалтын нээлтийн ажиллагаанд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Монголын хөлбөмбөгийн Сүхбаатар аймаг дахь “Элч төлөөлөгч” Ц.Лхамсүрэн, аймгийн ССАЖГ-ын дарга Ц.Батнасан нар оролцсон байна.
Энэ сургалтад Төв, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгаас нийт 23 дасгалжуулагч хамрагдан оролцож байгаа бөгөөд AFC-гээс томилогдсон өндөр мэргэжлийн сургагч мэргэжилтэн Shiyaz Mohamed сургалтыг удирдан явуулж байна. Сургалт 14 хоног үргэлжилнэ.
Сүхбаатар аймагт Хөлбөмбөгийн сургалт эхэллээ | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.