Шууд Chart

Гүйлтийн аялалд нэгдэв

2014-09-10 15:12:32

Дэлхийн анхаарлыг татаад байгаа гүйлтийн аялалд Сонгинохайрхан дүүргийн гүйгчид 22-ын товчооноос, Баянгол дүүргийн тамирчид Номингийн агуулахаас, Хан-Уул дүүргийн тамирчид Үйлдвэрчний төв зөвлөлөөс бамбараа солилцон, нэгдэн гүйж байна. 

Гүйлтийн баг Ялалтын талбайгаас Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн тамирчдын хамт аяллаа үргэлжүүлэх юм.

Энэхүү гүйлтийн гараа АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрнаас энэ оны дөрөвдүгээр сарын 11-нээс эхэлсэн. Нийт 49 орныг хамруулан 24.000 км замыг туулж, ирэх аравдугаар сарын 7-нд Сербийн Белград хотод хүрнэ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Гүйлтийн аялалд нэгдэв   
Үзсэн: 1136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй