Шууд Chart

Сум, хороо бүрт Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

2025-01-02 11:06:23

УИХ-аас баталсан Хүүхэд хамгааллын тухай хуулиар анх удаа сум, хороонд Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллахаар хуульчилсан.

Засгийн газрын хуралдаанаар тогтоосон сум, хороонд ажиллах Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ.

Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нь нийгмийн ажлын ёс зүйн дүрэм, нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлага болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.

Мөн аймаг, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллагын дарга хуульд заасны дагуу Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтныг томилж, чөлөөлөх юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шинжээч н.Азжаргалын яриаг сонсгоё. 


Сум, хороо бүрт Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана  
Үзсэн: 432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй