Шууд Chart

Хатуу түлшний хэрэглээг бууруулна

2025-01-02 11:15:23

Хатуу түлшний хэрэглээг бууруулж, гэр хорооллын айл өрхийг хийн түлшинд шилжүүлнэ.

Нийслэлээс энэ төслийг эхлүүлж, гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эхний ээлжинд энэ онд 15 мянган өрх, 2026 онд 40 мянган өрх, 2027-2028 онд 45 мянган өрх буюу нийтдээ 100 мянган өрхийг хийд шилжүүлэхээр тооцжээ.

Ингэснээр гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулна гэж үзэж байна.

Нийслэлийн Засаг даргын зөвлөх, НИТХ-ын төлөөлөгч н.Батзориг ингэж ярилаа.

Түүнчлэн 2025-2026 онд нийслэлийн гэр хорооллын 1000, 2027-2028 онд 10000 өрхийг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэхээр төлөвлөжээ.


Хатуу түлшний хэрэглээг бууруулна   
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй