Шууд Chart

Зарим хилийн боомтууд энэ сарын 9-нийг хүртэл ажиллахгүй

2025-01-02 11:48:36

Хилийн боомтуудын 2025 оны 1 дүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Монгол Улсын агаарын замын Чингис хаан боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу, төмөр замын Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав боомтууд олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу, Алтанбулаг, Эрээнцав авто замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

-Монгол Оросын хилийн Цагааннуур, Ханх, Ульхан боомтууд 1 дүгээр сарын 1-8-ны өдрүүдэд,

-БНХАУ-ын талаас тус улсын Хаврын баяр буюу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд

-Тэс, Арцсуурь боомтууд 2025 оны 1 дүгээр сарын 1-4-ны өдрүүдэд тус тус түр хаах аж.

Харин Монгол, Хятадын хилийн боомтуудыг түр хаах хуваарийн санал одоогоор ирээгүй байгаа аж.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Зарим хилийн боомтууд энэ сарын 9-нийг хүртэл ажиллахгүй  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй