Хөвсгөл аймгийн 20 суманд бяслагийн үйлдвэр байгуулна.
Тус аймагт 2021 оноос хойш улсын төсвөөс 10 гаруй тэрбум төгрөг зарцуулж бяслагийн үйлдвэр барьж эхэлсэн. Одоогоор 8 үйлдвэр ашиглалтад оруулахад бэлэн болжээ.
Нэг үйлдвэрийг 700-800 сая төгрөгийн өртгөөр байгуулж байна. Цаашдаа бусад аймаг, сумдад ч ийм үйлдвэрүүд барьж байгуулна. Эдгээр үйлдвэрийг тухайн орон нутгийн хамгийн шилдэг хоршоод эзэмшинэ гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэллээ.
Цэвэр сүүний 100 хувь эко бяслаг үйлдвэрлэх боломжтой манай улс одоогоор зах зээл дэх нийт бяслагийнхаа 10 орчим хувийг л дотооддоо үйлдвэрлэж эхлээд байна.
Цаашид энэ хувь хэмжээг жил бүр нэмэгдүүлэхээр зорьж байна.
Хөвсгөл аймгийн 20 суманд бяслагийн үйлдвэр байгуулна | ||
Үзсэн: 337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.