Шууд Chart

Энэ сард 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлнө

2025-01-02 12:52:12

Тээврийн хэрэгслийн улсын дугаар 1 болон 6 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:

  • 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард
  • 3,8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард
  • 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны smartcar.mn аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Мөн НӨАТ-ын буцаан олголтоосоо автомашиныхаа татвараа шимтгэлгүй төлөх боломжтой болсон. Тодруулбал, ebarimt-руугаа ороход "Автомашины татвараа төлөх үү" гэсэн сонордуулга ирсэн байх бөгөөд "Тийм" товч дарснаар хялбараар төлөх боломжтой юм.

Нийтэлсэн: О.Ундармаа

Энэ сард 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлнө  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй