Шууд Chart

Энэ оноос эхлэн жолооч та автомашины татвар болон зам ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлөх вэ

2025-01-02 13:09:10

Энэ оноос эхлэн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ болон мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталж, нийслэлийн төсөвт тусгасан. Тодруулбал, НИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 04-ний хурлаар, Авто машин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг шинэчлэн батлах тухай,  Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх тухай асуудлыг хэлэлцэж, тээврийн хэрэгслийн татварын нэмэхээр шийдвэрлэсэн байдаг. Уг тогтоолын төсөл батлагдаж, шинэчилсэн тарифыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж эхэллээ. 

НИТХ-аас моторын багтаамж:

  • 4000-с дээш бол жилд 250 мянган төгрөг
  • 2001-3000 бол жилд 150 мянган төгрөг
  • 2000 хүртэлх бол жилд 100 мянган төгрөг байхаар нэмжээ.

Шинэчилсэн тарифаар жолооч нар авто машины моторын багтаамжаас хамаарч дараах дүнтэй татвар төлөх юм.

Харин зам ашигласны төлбөр

-2000 хүртэлх моторын багтаамжтай машин 100.000 төгрөг

-2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 150.000 төгрөг

-4001 дээш моторын багтаамжтай машин 250.000 төгрөг төлөх аж.

Нийтэлсэн: О.Ундармаа

Энэ оноос эхлэн жолооч та автомашины татвар болон зам ашигласны төлбөрт хэдэн төгрөг төлөх вэ  
Үзсэн: 1270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй