Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 12 дугаар сарын сарын 23-30-ны хооронд томуу, томуу төст өвчний мэдээллийг танилцууллаа.
Тус долоо хоногт амбулаториор нийт 11519 хүн үйлчлүүлсний 13.6 % буюу 1306 нь томуу, томуу төст өвчний оноштой байжээ.
Энэ нь өмнөх 7 хоногоос 6.6%-иар, өмнөх оны мөн үеэс 1.2%-иар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.
Томуугаар өвчлөгсдийн 73,4% -ийг амьсгалын замын цочмог хүнд халдвар, 82,2%-ийг 0-14 насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
2025 оны 01 сарын 02-ны өдрийн байдлаар БОЭТ-ийн хүүхдийн тасагт 85 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 76 нь амьсгалын замын цочмог хүнд халдвар оноштой. Одоогоор тус тасаг нэмэлтээр 30 ор дэлгэн ачааллыг зохицуулан ажиллаж байна.
“Улирлын томуу, томуугийн цар тахлын хүндрэлийн үнэлгээ”-ээр аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөлийн тархалт “Аймгийн хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд хүрчээ.
Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, амин дэм илчлэг сайтай хоол хүнсийг тогтмол хэрэглэх, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөөг ахуйдаа мөрдөхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. Мөн гадуур гарах үедээ амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.
ХОВД: Амбулаторийн нийт үзлэгийн 13.6 хувь нь томуугийн өвчлөл эзэлж байна | ||
Үзсэн: 386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.