2025 онд зохион байгуулагдах спортын тив, дэлхийн томоохон тэмцээнүүдийг хуваарийн мэдээллийг хүргэж байна. Жүдо бөхийн тухайд Монголын тамирчдын оролцох боломжтой 19 тэмцээн хүлээж байна.
Үүнээс Их дуулгын 10 тэмцээн зохиогдох ба долоодугаар сарын 25-27-нд Улаанбаатар Их дуулга тэмцээн зохиогдоно. Харин Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сард Тайландад, ДАШТ зургаадугаар сард Унгарын Будапешт хотноо болох хуваарьтай байна.
- Хоёрдугаар сарын 1-2-нд Их Дуулга - Франц, Парис
- Хоёрдугаар сарын 14-16-нд Их Дуулга - Азербайжан, Баку
- Хоёрдугаар сарын 28-3-р сарын 2-нд Их Дуулга - Узбекстан, Ташкент
- Гуравдугаар сарын 7-9-нд Гранпри - Австри, Линц
- Гуравдугаар сарын 21-23-нд Их Дуулга - Гүрж, Тбилис
- дөрөвдүгээр сард Их Дуулга - Турк, Анталья
- Дөрөвдүгээр сарын 24- 28 Азийн АШТ - Тайланд Бангкок
- Тавдугаар сарын 2-4-нд Их Дуулга - Тажикистан, Душанбе
- Тавдугаар сарын 9-11-нд Их Дуулга - Казахстан, Астана
- Зургаадугаар сарын 11-13-нд Азийн Нээлттэй тэмцээн - БНХАУ
- Зургаадугаар сарын 13-20-нд Дэлхийн АШТ - Унгар, Будапешт
- Долдугаар сарын 12-13-нд Азийн Нээлттэй тэмцээн - Тайвань, Тайпэй
- Долдугаар сарын 23-26-нд Оюутны Универсиад - Герман, Эссен
- Долдугаар сарын 25-27-нд Их Дуулга - Монгол, Улаанбаатар
- Аравдугаар сарын 17-19-нд Их Дуулга - АНЭУ, Абу Даби
- Аравдугаар сарын 25-26-нд Азийн Нээлттэй тэмцээн - Хонконг
- Аравдугаар сар Гранпри Тэмцээн - Потугал
- Арваннэгдүгээр сарын 14-16 Гранпри Тэмцээн - Хорват, Загреб
- Арванхоёрдугаар сарын 6-7-нд Их Дуулга - Япон, Токио хотноо тус тус зохиогдоно.
Харин 2025 онд 56 спорт холбооны өвөл, зуны нийт 197 тэмцээн болох аж. Тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд 60, залуучуудад 28, өсвөр үеийнхэнд 59, ахмадын тэмцээнийг зохион байгуулна.
2025 онд зохиогдох тив, дэлхийн томоохон тэмцээнүүдийн хуваарь | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.