Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан. Нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 1, гал түймрийн 15 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллан 30 иргэний аюулгүй байдлыг хангаж, 310 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Мөн Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан баярын арга хэмжээнүүдийн үеэр аюулгүй байдлыг хангажээ.
НОБГ: Баярын өдрүүдэд 30 иргэний аюулгүй байдлыг хангаж, 310 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ | ||
Үзсэн: 459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.