1749 он: Дани улсад хамгийн удаан хугацаанд нийтлэгдэж байгаа Berlingske сонины анхны дугаар хэвлэгджээ.
1777 он: Принстоны тулалдаанд Америкийн генерал Жорж Вашингтоны арми Британийн Корнуоллсын армийг буулган авав.
1815 он: Австри, Их Британи, Франц батлан хамгаалах холбоог нууцаар байгуулж Орос болон Пруссийн эзэнт гүрний эсрэг ажиллагаа явуулж эхлэв.
1833 он: Английн ахмад Жеймс Онслоу "Клио" хөлөг онгоцоор Фолклендийн аралд хүрснээр Британийн бүрэн эрхт байдлыг дахин зарлажээ.
1868 он: Япон дахь Мейжигийн сэргэлтийн үе. Токүгавагийн эрх ямбыг халж, Сацүма, Чошү нар засгийн эрхийг булаан авав.
1870 он: Алдарт Брүүклин гүүрийн барилгын ажил эхэлжээ.
1888 он: Гэрлийн хугарлаар алсын одыг харах боломж бүхий 91 см-ийн урттай телескопыг Ликийн судалгааны төвд зохион бүтээв. Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн анхны том хэмжээтэй телескоп байсан юм.
1913 он: Грек улс Эгийн тэнгисийн зүүнтэй орших Чиос аралд хяналтаа тогтоов. Османы эзэнт гүрний сүүлийн цэргүүд тулаанд бууж өгсөнөө зарлаж гэдрэг буцжээ.
1925 он: Бенито Муссолини өөрийгөө Итали улсын удирдагч хэмээн зарлав.
1956 он: Эйфелийн цамхагийн дээд хэсэгт гал гарчээ.
1957 он: Хамилтон цагны үйлдвэр дэлхийд анх удаа электрон цаг зохион бүтээжээ.
1961 он: Португалийн харьяанд байсан Ангол улсын Байса де Кассанже хотод фермерүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эцэстээ бослого болон хувирав. Энэ нь Анголын тусгаар тогтнолын дайны эхлэл болжээ.
1977 он: Apple компани компьютеруудаа үйлдвэрлэж эхлэв.
1993 он: ОХУ-ын нийслэл Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш нар START буюу Стратегийн зэвсэглэлийг хорогдуулах хоёр дахь гэрээнд гарын үсэг зурав.
2000 он: Чарли болон Снүүпигийн Пинатс комиксын сүүлийн дугаар хэвлэгджээ.
2004 он: Улаан тэнгист Египетийн агаарын тээврийн 604-р нислэг осолдож хөлөгт зорчиж байсан 148 хүн бүгд амиа алдав.
2009 он: Сатоши Накамото гэгч цахим тооцооны Биткойны блокчейн технологийн эхний блокыг боловсруулжээ.
2015 он: Боко Харам бүлэглэл Нигерийн зүүн хойд хэсгийн Бага тосгонд довтлон, 2000 гаруй хүнийг хүйс тэмтэрчээ.
2024 он: Иран улсын Керман хотод хэд, хэдэн удаагийн цуврал дэлбэрэлтийн улмаас наад зах нь 91 хүн амь насаа алдав. Тус хотод орших Касем Сулейманигийн бунхны ойролцоо, дурсгалыг нь хүндэтгэж байсан иргэд амь насаа алджээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд... | ||
Үзсэн: 535 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.