Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Согоот багийн Устын хоолой гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна. Энэ талаар Багануур дүүргийн Онцгой байдлын газарт 2025 оны нэгдүгээр сарын 02-нд 17:05 цагт дуудлага өгчээ.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Sonata" загварын автомашин, "Land Cruiser Prado" загварын автомашинууд мөргөлдсөн байжээ. "Sonata" загварын автомашины жолооч "А" 40 настай, эрэгтэй нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган, Багануур дүүргийн ЯТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.