Бөөрөлжүүтийн ДЦС төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг өнгөрсөн 12 дугаар сарын 25-аас хойш хийгээгүй.
Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр “ДЦС 2” ТӨХК-аас 6 кВ-ын Цамхаг агаарын шугамд гэмтэл гарч тасарсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “ДЦС 2” ТӨХК-ийн баруун хойд хэсэг орчмын нийт 518 айл өрх, 137 аж ахуйн нэгж нийт 655 хэрэглэгч 14:20–15:34 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр тасалдсаныг УБЦТС ТӨХК-аас шуурхай арга хэмжээ авч, цахилгаан хангамжийг хэвийн болгосон. Энэ шалтгаантай холбоотойгоор бусад байршилд зарим хэвлэл мэдээллийн сайтад мэдээлснээр Баянгол дүүргийн 20, Сонгинохайрхайн дүүргийн 5, 6, 17, 18, 19, 24, 32 дугаар хороог хамарсан томоохон тасралт гараагүйг мэдэгдье.
Ташрамд дурдахад Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэнтэй холбоотойгоор чадлын дутагдлаас шалтгаалсан цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг ДҮТ ТӨХХК-аас өнгөрөгч сарын 25-ны өдрөөс хойш хийгээгүй байна.
Эрчим хүчний дутагдлаас шалтгаалсан цахилгааны хязгаарлалт 12 дугаар сарын 25-аас хойш хийгээгүй | ||
Үзсэн: 441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.