Шууд Chart

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал

2025-01-03 12:55:49

Анх удаа орон сууц худалдан авсан иргэн хувь хүний орлогын албан татварын хуулиар нийт үнийн дүнгийн 6 хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн хүүхэд тань оюутан болж дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж байгаа бол сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтын хөнгөлөлт эдэлдэг билээ.  Тэгвэл  нэгдүгээр сарын 1-нээс эхлэн буцаан олголт авах хүсэлтийн материалыг хүлээн авч эхэлжээ.

Буцаан олголт авахад бүрдүүлэх шаардлагатай материалын мэдээллийг хүргэж байна. 

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.

Тайлан гаргахад

  1. Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг  /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
  4. Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
  5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

  1. Худалдах - Худалдан авах гэрээ /нотариат/
  2. Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.

Амьдран суух зориулалттай байр, орон сууц барьсан бол

  • "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  • "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

  • "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Буцаан олголтыг авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025 оны 02 дугаар сарын 15-ны дотор тайлангаа гаргах шаардлагатай юм.

Тайлан гаргахад

  1. Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Сургалтын төлбөр төлсөн баримт
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Хэрэв таны хүүхэд гадаадад сурдаг бол

  1. Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  3. Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Оюутны сургалтын төлбөрийн буцаалтыг оюутан өөрөө авах боломжгүй. Мөн ах, эгч, хамаатан садан болохгүй. Зөвхөн түүний эцэг эх, албан ёсоор үрчилж авсан асран хамгаалагч буцаалтыг авна.

Оюутан хувиараа хөдөлмөр эрхлэгч байх тохиолдолд сургалтын төлбөрийн буцаалтыг өөрөө авч болно. 

Хэрэв өөрөө суралцах хугацаандаа татвар төлсөн бол

  1. Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  3. Сургуулийн тодорхойлолт /автоматаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/
  5. Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал

1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/.

Татвар төлөгч иргэн 2025.02.15-ны дотор тайлангаа гаргаж, хүсэлтээ явуулах шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээллийг Татварын ерөнхий газрын цахим хуудаст нийтлэгдсэн видео заавар бичлэгээс мөн үзэх боломжтой.
Нийтэлсэн: О.Ундармаа

Орон сууц худалдан авсан болон сургалтын төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал  
Үзсэн: 6471 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-04 20:27
Тэтгэвэрийн хүн байр худалдан авсан тохиолдолд буцаан олголт өгөх үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-03 20:35
baishin barisan yuma yaj haan ochj huutsuldug be
BAT [127.0.0.xxx] 2025-01-03 13:38
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
нийгмийн даатгал төлдөггүй тэтгэврийн хүний хүүхэд оюутан бол авөх ыоломжгүй юу [127.0.0.xxx] 2025-01-03 13:32
тэтгэврийн насны хүүхэд оюутан нийгмийн даатгал төлдөг хүн байхгүй бол буцаан олголт авахгүй юу
Зочин [127.0.0.xxx] 2025-01-04 16:28
Нийгэмийн даатгал төлдөггүй гээд оюутны төлбөрийг буцаан олгохгүй байна ямар учиртай юм бол

Бидэнтэй нэгдээрэй