БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдахад Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ. Тухайлбал 21 км-ын зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн бол 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ.
50 хэмийн тэсгим хүйтэнд гүйгчид 21 км-ын цас, мөстэй бас өгсүүр, уруу замд уралдсан нь тэдний тэсвэр тэвчээр, эр зоригийн илэрхийлэл юм. Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч бол Г.Уугантуяа нь Монголын хэт марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилтыг эзэмшигч байна.
50 хэмийн хүйтэнд 21 км-ын зайд уралдсан Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 1101 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.