Шууд Chart

"Гэнэт сэрээсэн" 9-р сарын 11

2014-09-11 07:22:39

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан алдарт Кофи Аннан 2001 оны Нобелийн шагнал гардуулах ёслолыг нээж хэлсэн үгэндээ “ХХI зуунд хүн төрөлхтөн галтай хаалгаар орлоо” хэмээн онцлосон байдаг. Түүний онцлон хэлсэн “галтай хаалга” нь 2001 оны есдүгээр сарын 11-ний өглөө “Дэлхийн худалдааны төв”-ийн ихэр цамхагийг ердөө 4-5 цагийн дотор сүйрүүлж орхисон аймшигт дурсамж бүхий халдлага юм.   

Тэрхүү аймшигт өдрийг нэхэн санавал, АНУ-ын агаарын тээврийн нислэгийн дугаар 1176 зорчигч бүхий Бойнг-767 онгоц 110 давхар “Дэлхийн худалдааны төв” гэгдэх ихэр цамхагийн хойд цамхагийг мөргөж, ердөө 18 минутын дараа нислэгийн дугаар 175 51 зорчигч бүхий Бойнг-767 маркийн хоёр дахь онгоц нөгөө цамхагийн 60 давхрыг мөргөж дэлбэрсэн. Улмаар 93 77 нислэгийн дугаартай Бойнг-557 маркийн онгоцууд дээрх үйлдлийг давтсанаар ихэр цамхаг нурсан гэгддэг.
 
Ийнхүү хүн төрөлхтний соёл иргэншлийнхээ явцад бүтээн босгосоор буй тэнгэр баганадам өндөр барилгууд чухамдаа хэрцгийлэл, харгислал, шашны хэт даврагчдын нөлөөн дор сүйрч, эвдэрч болох юм гэдгийг дэлхий нийтэд сануулсан аймшигт хэрэг гарсан. Тухайн үед барилгын архитектур, инженер техникийн ажилчдын зүгээс онгоцны мөргөлтийг даан үлдэх чадвар бүхий гангаар ерөнхий рам зангидсан болохыг сөхөж, урьдчилан төлөвлөсөн алан хядах ажиллагаа байсныг нотлон хэлсээр байв. 
 
Аймшигт ослын дараа тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш “Алан хядагчдын халдлага бидний хоёр том барилгыг нурааснаас биш Америк орны суурийг ганхуулж чадахгүй. Тэд байшингийн рам төмрийг хугалсан болохоос Америкийн зоригийг хугалж чадахгүй. Бид үүнд холбоотой ямар ч алан хядагчийг тэвчихгүй. Тэднийг хэн ч хамгаалж чадахгүй ” гэж хэт даврагчдад хандсан томоохон сануулгаа өгсөн нь бий.
 
Тэрээр энэ санаагаа Конгрессийн чуулганы үеэр илтэд лавшруулан хэлсэн байдаг бөгөөд АНУ-ын дөрвийн дөрвөн Ерөнхийлөгчид зөвлөхөөр ажиллаж байсан Дэвид Гэргэн, Бушийг Конгрeсст үг хэлсний маргааш нь "Буш бидний нүдэн дээр хан хүү Хал байснаа Хэнри-5 болж өөрчлөгдлөө" гэж хэлсэн хэмээн тухайн үед Нью-Иорк хотноо суралцаж асан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурсан бичжээ.
 
Үнэхээр ч АНУ-ын төрийн тэргүүний хатуухан үг биелэлээ олж, 2001 оны 10-р сарын 7-нд Афганистан дахь талибаны дэглэмийг арилгах, Осама Бин Ладены алан хядах ажиллагааны эсрэг АНУ-ын цэрэг Афганистанд орж ирсэн юм. АНУ-ын цэрэг ердөө хоёрхон сарын дотор Афганистан дахь талибаны дэглэмийг устгасан нь дарлалаас бусдыг хамгаалах Америкийн сайхан сэтгэлийн ард Осама Бин Ладенаас хариугаа авах асар их хүсэл байсаар байсан гэхэд болно.
 
Мөн энэ үеэрээ Ирак руу цэргээ оруулж, дарангуйлагчдын дэглэмийг устгах ажлыг орхиогүй бөгөөд энхийг сахиулах үйл ажиллагаа нэрийн дор энэ төрлийн хэт даврагчдын бүлэглэлд цохилт үзүүлэх төрийн бодлогоо өнөө хэр орхиогүй хэвээр хадгалж байгаа.
 
Өөрөөр хэлбэл, гурван мянга орчим хүн алтан амиа алдаж, хорт утаа, тоосжилтоос үүдсэн уушгины болон хорт хавдрын улмаас 70.000 хүн хөдөлмөрийн чадваргүй болж, хорт хавдрын өвчлөл үлэмж нэмэгдсэн тэрхүү аймшигт үзүүлэлтүүдийг дагуулсан үйл явдал АНУ-ыг болоод дэлхий нийтийг сэрээсэн юм. 
 
Өдөр хоногуудын урсгалд эл аймшигт өдрийн бараан түүх бага багаар энэлэн шаналангаа “гөвж”, америкчуудын бүтээн босгох чин хүсэл, амь үрэгдэгсдийг хүндэтгэн мэхийх сэтгэл дор ихэр цамхагийн суурин дээр “Дэлхийн худалдааны төв-  4” нэр бүхий 72 давхар, 298 метр өндөр цамхаг сүндэрлэн босоод байгаа. Ингэж л АНУ утаа униар, уй харуусал дунд живэн үлдсэн саарал хотоо “угааж” авсан.
 
Ийнхүү тэд дэлхий нийтэд их гүрний холч ухаанаар “Америкчууд энхийг ч сахиулна, бүтээн байгуулалтаа ч хийнэ” гэх санааг зарлан тунхаглаж, эл бараан өдрийг сэтгэл зүрх нэгтэйгээр 13 дахь жилдээ үдэж байна.
 
Мартах, эгээрэх ёсгүй өдөр хоногуудын нэг  9-р сарын 11.  Энэ өдөр хэзээд дэлхий нийтийг гэнэт сэргээсэн цаг тоолол хэвээр үлдэх биз ээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Гэнэт сэрээсэн" 9-р сарын 11  
Үзсэн: 5674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Яасан мэдлэггүй малууд вэ [66.181.176.xxx] 2018-03-10 11:37
Тэнэгүүдээ 2 онгоц худалдааны төвийг мөргөсөн нөгөө 2 ын нэг нь пентагон сүүлийнх нь нэг хөдөө газар унасан
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-09-11 14:37
Байшинг 4 онгоц мөргөсөн гэж худлаа дэгэстүүлэхийм.
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-09-11 09:44
ZOOMLION үйлдвэрийн албан ёсны дистрибьютор МонМач ХХК нь Автокран 12, 16, 20, 25, 30 ,50 тонн , Цамхагт кран, Бетон зуурмагийн үйлдвэрийг байнга худалдаалж байна. Баталгаат хугацаа, засвар үйлчилгээ, Сэлбэг Хангамж, Мөн Автокраны түрээсийн үйлчилгээ. Утас 99081752

Бидэнтэй нэгдээрэй