ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа "Амбулаториор улсын хэмжээнд 12-р сарын 27-ноос 2025 оны 1-р сарын 2-ны өдрүүдэд 269 мянган хүн тусламж үйлчилгээ авснаас үүний 14 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар бага, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.5 хувиар нэмэгдсэн байна. Нийт 9770 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 39 хувь нь буюу 3810 хүн амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилж, эмчлэгдэж байна.
Улсын хэмжээнд хүүхдийн нийт 2472 ор бөгөөд нэмэлтээр 1691 ор дэлгэн ажилуулж байна. Хүүхдийн тасагт 3159 хүүхэд эмчлүүлж байгаагаас 83 хувь нь томуу, томуу төст өвчний оноштой эмчлүүлж байна" гэв.
Ж.Байгалмаа: Томуугийн өвчлөл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2.5 хувиар нэмэгджээ | ||
Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.