Шууд Chart

Ж.Наранзул: Томуугийн H1N1 вирусийн идэвхжил өндөр байна

2025-01-03 16:27:10

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторийн эрхлэгч Ж.Наранзул “Улсын хэмжээнд амьсгалын замын халдварын шалтгаанаар эмнэлэгт хандсан хүмүүсийн 81.4 хувьд ямар нэгэн вирус илэрч байна. Тодруулбал, амьсгалын замаар өвчилсөн иргэдийн дундаас 6 төрлийн вирус илэрсэн байна. Үүнд томуугийн А хэв шинжийн H1N1 34.5 хувь, синцитиаль вирус 23.6 хувь, риновирус 8.1 хувь, аденовирус 6.2 хувь, Sars корона вирус 1.6 хувь тус тус илэрсэн байна.

Сүүлийн 10 жилийн судалгаанаас үзэхэд энэ жил томуугийн H1N1 дэд хэв шинжийн вирусийн идэвхжил өндөр байна” гэлээ.

Нийтэлсэн: О.Ундармаа

Ж.Наранзул: Томуугийн H1N1 вирусийн идэвхжил өндөр байна  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй