Шууд Chart

Энэ жил 16, 25, 45 нас хүрч буй иргэд иргэний үнэмлэхээ 30 хоногийн дотор сунгуулах ёстой

2025-01-03 17:03:44

Хуульд заасанчлан Монгол Улсын иргэн 16 нас хүрээд шинээр иргэний үнэмлэх авдаг бол 25, 45 насандаа иргэний үнэмлэхний хугацаагаа сунгуулдаг. Түүнчлэн энэ онд 16 нас хүрч буй 2009 оны иргэд шинээр иргэний үнэмлэх авах юм.

Харин 1980, 2000 онд төрсөн буюу 25, 45 настай иргэд үнэмлэхний хугацаагаа сунгуулна.

Хэрвээ иргэн та хуульд заасан хугацаанд буюу 30 хоногийн дотор иргэний үнэмлэхээ сунгуулж эсвэл шинээр захиалж аваагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль оногдуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхаарууллаа.

Нийтэлсэн: О.Ундармаа

Энэ жил 16, 25, 45 нас хүрч буй иргэд иргэний үнэмлэхээ 30 хоногийн дотор сунгуулах ёстой  
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Хүн [127.0.0.xxx] 2025-01-04 02:12
Дандаа торгох өөр ярих зүйл Монголд байхгүй
Зочин [127.0.0.xxx] 2025-01-03 17:14
Иргэний үнэмлэх яаж захиалах вэ
Зочин [127.0.0.xxx] 2025-01-27 12:11
45nasni sungalt onlainaar zahialah bolomjtoi

Бидэнтэй нэгдээрэй