Айл, өрхийн угаарын хий мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус, зуухны галлагааны горим болон бүрэн бүтэн байдал алдагдах зэргээс шалтгаалан угаарын хийд хордох эрсдэл нэмэгддэг.
Иймд:
-Угаар мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа, зай, сигнал, зуухны бүрэн байдлыг тогтмол шалгах
-Зуух, ханан пийшинг шахмал түлшээр дүүргэхгүй байх
-Зуух, яндангийн хаалтыг хаахгүй байх
-Янданг тогтмол хөөлөх
-Галлагаандаа нунтаг түлш хэрэглэхгүй байх
-Угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулах
-Зуухны завсраар угаар болон бусад төрлийн хий ялгарч байгаа эсэхийг шалгаж хэвшье.
Угаарын хийн хордлогоос сэргийлье | ||
Үзсэн: 321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.