Шууд Chart

Хиймэл оюун ухааны стратеги боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын мэдээлэл сонслоо

2025-01-04 11:56:17

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал 2025 оны 01 дүгээр сарын 03-нд боллоо.

Шуурхай хурлаар Засгийн газрын 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг хэлэлцэж, дараагийн 100 хоногт хийхээр төлөвлөж буй ажлын явцын мэдээллийг сонслоо.

Тодруулбал,

  • 5G технологийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх;
  • Виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компанид татварын болон татварын бус дэмжлэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх;
  • Төрийн их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг боловсруулж, батлуулах;
  • Нотариатын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлэх;
  • Төрийн үйлчилгээний процессын дахин инженерчлэлийг хийж, иргэдэд хүргэх шат дарааллыг бууруулах;
  • Төрийн байгууллагуудад кирилл болон үндэсний бичгийн албан ёсны хөрвүүлэгчийг ашиглаж эхлэх;
  • Иргэдийн амьжиргаа, цаг хугацааг хэмнэх, амьдрах таатай орчныг бүрдүүлэх “Дижитал аймаг – Дижитал хот” төслийг улс орны хэмжээнд хэрэгжүүлэх;
  • Олон улсын байгууллагатай хамтран Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж гаргах зэрэг ажлуудыг Засгийн газрын 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэхээр болжээ.

Тус яамнаас төрийн их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийг боловсруулахын тул эхний ээлжид бэлэн байдлын үнэлгээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Хьюстоны их сургуулийн боловсруулсан  “Framework and Foresight” аргачлалаар Монгол Улсын хиймэл оюун ухааны алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна.

Энэ хүрээнд Хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбар бүрд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах судалгааг хийх, яамд хоорондын уулзалтыг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Нийтэлсэн: О.Ундармаа

Хиймэл оюун ухааны стратеги боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн явцын мэдээлэл сонслоо  
Үзсэн: 416 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй