Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт 2025 оны 01 дүгээр сарын 02-ноос 03 -нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хот руу 5 чоно сүрэглэн дайрчээ. Тодруулбал, сүрэглэсэн чоно 103 малыг ноцож сэгчин, 80 мал үхэж, 23 бог малыг шархдуулсан байна. Малчдаас ирсэн дуудлагын дагуу Халиун сумын Засаг дарга Б.Өнөржаргал, Хэсгийн төлөөлөгч Н.Цэрэнбалжид нар газар дээр нь очиж биечлэн танилцаж зохих арга хэмжээ авч ажиллажээ.
Цаашид малчдын амь нас, эрүүл мэнд, малчдад учирсан их хэмжээний хохиролын хэмжээг тогтоох, мал сүргийг хамгаалах талаар ажил зохион байгуулахыг чиглэл болгох талаар Аймгийн Засаг Дарга, Аймгийн Цагдаагийн Газар, Аймгийн Онцгой Байдлын газруудад холбогдох Албан бичиг баримтуудыг хүргүүлэн ажиллаж байна.
Иймд малчид, мал бүхий иргэд өвөлжөө бэлчээр болон хашаалсан мал ахуйдаа сонор сэрэмжтэй байхыг Халиун сумын цагдаагийн хэсгээс анхааруулж байна.
ГОВЬ-АЛТАЙ: Айлын хот руу сүрэг чоно дайрч, 103 мал ноцож сэгчин, 80 мал үхжээ | ||
Үзсэн: 31145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.