Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ шинэчлэгдсэнийг Богдхан Уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. Ингэхдээ өмнө нь иргэн гэх ангиллаар л төлбөр авдаг байсныг шинэчилсэн журмаар дотоодын болон гадаадын иргэн хэмээн тус тусад нь хураамжийн хэмжээг тогтоожээ.
Тухайлбал, дархан цаазат газарт нэвтрэхэд дотоодын иргэн 5,000-15000 төгрөг төлөх бол гадаадын иргэн 20,000 төгрөг төлөх ёстой болж байна. Мөн өмнөх журмаар ачааны машины даацаас нь хамаарч хураамжийн хэмжээг тогтоодог байсныг халж, ачааны машиныг тусгай хамгаалалтын газарт нэвтрэхэд 10,000-50,000 төгрөг байхаар тогтоожээ.
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээ шинэчлэгджээ | ||
Үзсэн: 331 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.