Шууд Chart

Торгууль төлөөгүй бол жолоочийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй

2025-01-05 15:39:04

Тээврийн хэрэгслийн торгуулиа заасан хугацаанд төлөөгүй бол жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх зэрэг үйлчилгээг авах боломжгүй.

”Зөрчлийн тухай” хууль болон “Зөрчил шалган шийдвэрлэх тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хэрэгжилтийг хангах журам батлаж энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.

Ингэснээр иргэд хуульд заасан хугацаа буюу 15 хоногийн дотор торгуулиа төлөх тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хүртэл хувиар бууруулна.

Харин хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 10 хувь нэмэгдэх юм. Түүнчлэн төрийн зарим төрлийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана гэж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах зохицуулагч н.Ганхуяг ярилаа.


Торгууль төлөөгүй бол жолоочийн үнэмлэх авах, сунгуулах, ангилал даруулах, шилжилт хөдөлгөөн хийх боломжгүй  
Үзсэн: 1444 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-05 20:55
Эсвэл 8 10-ын гэрчилгээ ялгаж олгодоггүй болго. Ирээдүйд комунизитай тун төстэй ангигүй нийгэм бий болно
Зочин [127.0.0.xxx] 2025-01-05 19:41
Сурагчдыг дунд сургуульд нь тохирох мэргэжлээр нь дагнуулан сургавал 8-иа төгсөөд 9-дөө орох эсэхэд эргэлзэээ төрөхгүй. Сонголтоо зөв хийнэ

Бидэнтэй нэгдээрэй