Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй мянган байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой болоод байна.
Өнгөрсөн оны 9-р сараас мөрдөж эхэлсэн “Хүүхэд хамгааллын тухай хууль”-иар “Байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлогоо баталж, хэрэгжилтийг хангана” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү зохицуулалтаар байгууллага бүр ажилтан, албан хаагчдынхаа хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Мөн хүүхдийн өрөөтэй байх, ажилтандаа гэр бүлдээ зарцуулах цаг зав гаргах зэрэг цөөнгүй асуудалд анхаарах үүрэгтэй.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого төлөвлөлт хариуцсан шинжээч н.Азжаргал ингэж ярилаа.
Салбарын яамнаас "Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг удахгүй батлахаар ажиллаж байна.
“Хүүхдэд ээлтэй өрөө"-ний стандартыг батална | ||
Үзсэн: 373 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.