Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 25 орчим хувьтай байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сараас хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт орон даяар эхэлсэн.
Энэ вакциныг сургуульд суурилсан дархлаажуулалтын нэгж болон Өрхийн эмнэлэгт хийж байна.
Одоогийн байдлаар нийт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн 25 орчим хувийг хамруулаад байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж эмч нар хэллээ.
Иймээс таны хүүхэд 11 настай бол өрхийн эмнэлэгтээ очиж, товлолт дархлаажуулалтдаа хамрагдахыг уриалж байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмын яриаг сонсоно уу.
Хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалт 25 орчим хувьтай байна | ||
Үзсэн: 442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.