Шууд Chart

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав

2025-01-06 17:29:41

Улсын Их Хурлын даргын 2025 оны 01 дүгээр захирамжаар байгуулагдсан Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.

Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын 21 гишүүн ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн энэ өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төсөл болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийн талаар УИХ-ын Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлттэй танилцан, хуулийн төслийг өргөн мэдүүлсэн Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд хууль зүйн дүгнэлтэд тусгасны дагуу хууль, тогтоолын төслүүдийг холбогдох хууль тогтоомжтой нийцүүлж, илүү боловсронгуй болгох асуудлыг хөндөн ярилцав.

Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн ажлын хэсгийн гишүүдэд хуулийн төсөлтэй холбоотой саналаа томьёолон ажлын хэсэгт ирүүлэхийг үүрэг болголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдав  
Үзсэн: 427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй