1610 онд: Аугаа одон оронч Галилио Галилей Бархасбадь гарагийн Ганимед, Галлисто, Ио, Европа гэх дөрвөн сарыг илрүүлжээ. Гэвч тэр нээснээсээ хойш 2 хоногийн дараа сүүлийн хоёрыг нь сар гэж үзсэн байна.
1782 онд: Америк тивийн анхны арилжааны банк болох Хойд Америкийн банк нээгдэв.
1785 онд: Францын иргэн Жеан-Пьер Бланшар, АНУ-ын иргэн Жон Жеффрис нар Английн Довер хотоос Францын Калай хот хүртэл агаарын бөмбөлгөөр аялжээ.
1797 онд: Итали улсын одоогийн төрийн далбааг албан ёсоор баталж, мандуулж эхлэв.
1894 онд: Францын иргэн Уиллиам Кеннеди Диксон хөдөлгөөнт дүрс /одоогийн кино/-ийн албан ёсны патентыг авчээ.
1927 онд: АНУ-ын Нью-Йорк хотоос Их Британийн нийслэл Лондон хот руу дуудлага хийх анхны телефон үйлчилгээ нээгдэв.
1931 онд: Австралийн нисгэгч Гай Мензэс Австралиас Шинэ Зеланд хүртэл 11 цаг 45 минутын турш зогсолтгүй нислэг үйлдсэн анхны хүн болов.
1935 онд: Италийн Бенито Муссолини, Францын гадаад хэргийн сайд Пьер Лавал нар Итали-Францын гэрээнд гарын үсэг зурав.
1945 онд: Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Их Британийн генерал Бернард Монтгомери хэвлэлийн бага хурал зарлаж, Бьелжийн тулаанд ялалт байгуулсанаа мэдэгдэв.
1959 онд: АНУ-ын Засгийн газар Кубын шинэ удирдагч Фидель Кастрог хүлээн зөвшөөрч байжээ.
1979 онд: Вьетнамын цэргийн хүч ПномПень хотод нэвтэрч Камбожийн армийг бүрэн ялав. Ингэснээр Кхмерийн бослогоор гарч ирсэн Пол Потын засаглал нуран унасан юм.
1980 онд: АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер "Крайслер" корпорацад 1,5 тэрбум ам.долларын зээл олгох шийдвэр гаргажээ.
1989 онд: Японы эзэн хаан Хирохитог нас барсны дараа түүний хүү Акихито хаан ширээнд суув. Тэрээр Япон улсын 125 дахь эзэн хаан болсон юм.
1990 онд: Дэлхийн түүхэн дэх хамгийн алдартай ганхмал цамхаг болох Пиза аюулгүй байдлын үүднээс олон нийтээс хаалгаа барьжээ.
2015 онд: Францын нийслэл Парис хотын төвд байдаг Шарли Эбдо сонины редакцад террористууд халдаж, 12 хүн амь эрсдэн, 7 хүн шархаджээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд... | ||
Үзсэн: 407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.