Шууд Chart

Л.Энх-Амгалан: Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталсан

2025-01-07 12:02:48

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “УИХ-аас баталсан Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн актуудыг Засгийн газраас баталлаа. Тодруулбал, ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журам, Ахмадын сан байгуулан ажиллуулах журмыг баталж, Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталсан.

Ахмадын сан байгуулан ажиллуулах журам батлагдсанаар аж ахуйн нэгж байгууллага, төсвийн байгууллага нь байгууллагынхаа ахмадын санг ямар нэг хоёрдмол утга, үл ойлголцолгүйгээр байгуулан ажиллуулах боломж бүрдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжрах юм. Ахмад настанд дэмжлэг, хөнгөлөлт олгох журамд нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжилттай уялдуулж, ахмад настанд хуульд заасан дэмжлэг, хөнгөлөлтийг хүнд сурталгүй, олон баримт бичиг бүрдүүлэхгүйгээр олгоход чиглэсэн зохицуулалтууд багтсан.

Насны хишиг олгох журмын шинэчлэлд ахмад настанд чирэгдэлгүйгээр хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэх, насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгох асуудлыг тусгасан. Мөн төрөлжсөн асрамжийн үйлчилгээ болон гадаадад амьдарч байгаа ахмад настанд насны хишгийг хэрхэн олгох зохицуулалтыг тусгасан байгаа” гэв.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Л.Энх-Амгалан: Насны хишиг олгох тухай журмыг шинэчлэн баталсан   
Үзсэн: 2865 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-21 20:01
насны хишигийг хаана бүртгүүлэх вэ 2024 оны 10- сар 20 нд нөгөө нь 12 сарын 2 нд 65 хүрсэн хүмүүс
Зочин [127.0.0.xxx] 2025-01-08 00:10
Насны хишиг хэд болж нэмэгдсэн юм бэ?
Зочин [127.0.0.xxx] 2025-01-07 16:32
Bayrlalaa.Daanch zarim n heden tetgever.ahmadiin hishig buh mungiig n huuhduud n avch.Bank boliochee.hen henii tetgeveriig huuhduud n dur meden avch bgaag medej bga.Ail.ah duus n medeelelee eg.Medeelel egsen hunee nuutsal.
Зочин [127.0.0.xxx] 2025-01-07 15:39
Шууд тэтгэвэрийн дансанд нь автоматаар орчдог байх нь хамгийн дөт амар зам шүү
Цээнэ [127.0.0.xxx] 2025-01-07 14:34
Зарим нь насны хишигээ авч амжихгүй л бурхан болдог. Насыг нь нахшлуулж мангийг нь нэмж болдоггүй юм байх да?!
цээнэ [127.0.0.xxx] 2025-01-07 14:32
насны хишиг нэмэгдсэн үү?
Зочин [127.0.0.xxx] 2025-01-07 14:27
60 нас болгооч
Болор [127.0.0.xxx] 2025-01-07 13:56
65 нас арай л өндөр юмаа.
Зочин [127.0.0.xxx] 2025-01-07 12:54
О

Бидэнтэй нэгдээрэй