Монголын цанын баг тамирчид Mongolian Ski FederationBattulga Dambajamts нь Италийн Турин хотноо энэ сарын 13-23-нд болох дэлхийн оюутны спортын өвлийн "Универсиад 2025" наадамд оролцохоор өнөөдөр Европыг зорилоо.
Тэд энэхүү наадмын өмнө Франц Улсад болох олон улсын цанын холбооны тэмцээнд орж, бэлтгэлээ хангаж байгаад Туриныг зорьж байгаа аж. Монголын гүйлтийн цанын баг тамирчид 2024 оны арванхоёрдугаар сард Итали, БНСУ-д болсон олон улсын тэмцээнд оролцсон.
Хандгайт, Скай ресорт цанын баазад бэлтгэлээ хийсний дараа ийнхүү Европын холбооны улсыг зорьж байна. Универсиадын өмнөх Монголын гүйлтийн цанын баг тамирчдын Хандгайт дах бэлтгэл сургалтын үйл ажиллагаатай МОСХ-ноос танилцан, тамирчид, холбооны удирдлагатай уулзалт хийсэн байна.
Монголын цанын баг тамирчид өнөөдөр Универсиад наадмыг зорилоо | ||
Үзсэн: 614 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.