Шууд Chart

Өмнөговь аймаг 2025 онд боловсролын салбартаа 80.3 тэрбум төгрөг зарцуулна

2025-01-07 15:29:56

Боловсролын сайд П.Наранбаяр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөхийг хүлээн авч уулзан хилийн сумдад багийн бага сургууль жишиг төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.
 
Өмнөговь аймаг 2025 онд боловсролын салбартаа 80.3 тэрбум төгрөг зарцуулахаар орон нутгийн төсөвтөө тусгажээ. Жил бүр орон нутгийн төсвөөс сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгааг аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх онцлов. Тус аймаг нь ерөнхий боловсролын сургуулийн “Сүү” хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлсэн билээ.
Нийтэлсэн: О.Ундармаа

Өмнөговь аймаг 2025 онд боловсролын салбартаа 80.3 тэрбум төгрөг зарцуулна  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй