Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2025-01-08 07:38:40

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 8-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

1697 онд: Британийн эзэнт гүрэн сүүлийн удаа цовдолж цааз гүйцэтгэв. Байгалийн хуультай тэрсэлж, номлол зөрчсөн гэж үзэн 21 настай Томас Эйкенхэдийг цаазалжээ.


1811 онд: АНУ-ын Луйзана мужийн Сейнт Жеймс хотод эхэлсэн Чарльз ДэсЛондесийн удирдсан боолуудын бослого амжилтгүй болов.


1828 онд: АНУ-ын Ардчилсан нам байгуулагдав.


1912 онд: Африкийн үндэсний зөвлөл байгуулагдав.


1918 онд: АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Уильсон Дэлхийн нэгдүгээр дайны дараах нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар "14 асуудал" нэртэй илтгэлээ тавьжээ.


1926 онд: Хэяазын хаан ширээнд суусан Абдул-Азиз Ибн Сауд улсын нэрийг Саудын Араб болгон өөрчлөв.


1933 онд: Испанийн Барселон хотод анархистуудын бослого дэгдэв.


1936 онд: Ираны төрийн тэргүүн Реза Шах шашны шинэтгэл хэрэгжүүлж, олон нийтийн газар эрэгтэй, эмэгтэй хүмүүс шашны хувцас өмсөхийг хориглов.


1946 онд: Финландын Дайны хэргийн шүүх Вермахтын генерал Эрих Бушенхагены илтгэлийг авч хэлэлцэв. Уг илтгэлд Нацистын Герман дайны үеэр хэрэгжүүлсэн Барбаросса ажиллагааны ерөнхий төлөвлөгөө багтаж байжээ.


1963 онд: АНУ-ын нийслэл Вашингтон хотод Леонардо ДаВинчигийн "Мона Лиза" зураг анх удаа олны хүртээл болов.


1964 онд: АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон "Ядуурлын эсрэг дайн" зарлав.


1973 онд: Уотергейт зочид буудлын Ардчилсан намын байрлаж байсан өрөөнд хууль бусаар нэвтэрсэн гэж буруутгагдсан долоон хүнийг шүүх хурал эхэлжээ.


1994 онд: ОХУ-ын сансрын нисэгч Валерий Поляков Союз ТМ-18 хөлгөөр Мыр сансрын станцтай холбогдов. Тэрээр 437 өдрийг сансарт өнгөрүүлснээр дээд амжилт тогтоосон юм.


2004 онд: Далайн тээврийн хамгийн том хөлөг онгоц гэгдэх Queen Mary 2 хөлөг онгоц бүтээгджээ.


2010 онд: Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явж байсан Того улсын шигшээ багийн автобус руу зэвсэгт этгээдүүд халдаж, гурван хүний аминд хүрч, есөн хүнийг шархдуулжээ.


2020 онд: Украины агаарын тээврийн 752 дугаар нислэг Тегеран хотын Имам Хомейнигийн нисэх буудлаас хөөрөөд удалгүй осолдов. Ослын улмаас хөлөгт зорчиж явсан 176 хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд хожим нь Ираны зенитийн пуужингаар устган сөнөөгдсөн болохыг тогтоосон юм.


Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй