“Нээлттэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийг их, дээд сургуулийн гурав болон дөрөвдүгээр дамжааны оюутнуудын дунд хэрэгжүүлэх юм байна. Тодруулбал, Оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийнэ.
Парламентын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо бүхий нийгмийг төлөвшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах уг хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг энэ сарын 13-наас бүртгэх юм байна. Хөтөлбөрийг энэ сарын 16-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 25-нд дуусна. Цалинтай дадлага хийх 100 оюутныг сонгон шалгаруулах юм байна.
Хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн оюутан залуустай харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу талтай аж. Мөн УИХ-ын 20 залуу гишүүнээр ментор хийлгэх боломжтой юм байна.
Цалинтай дадлага хийх 100 оюутныг сонгон шалгаруулна | ||
Үзсэн: 362 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.