Өмнөговь аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т Ханхонгор сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар, мөс цөмөрч суудлын автомашин суусан байна. Тухайн дуудлагыг 01 дүгээр сарын 07-ны өдрийн 19:33 цагт онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын автомашин мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэн Д, Н нарыг 02:16 цагт аймгийн төвд хүргэж өгчээ.
Мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй байжээ | ||
Үзсэн: 2601 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.