Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдан ажиллаж байна.
Өнөөдөр тус хорооны ажлын албаны дарга С.Даваасүрэн, нарийн бичгийн дарга, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх болон ажлын албаны төлөөлөл Нийслэлийн захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл, Хэсэгчилсэн инженерийн хангамж хотын стандарт хариуцсан мэргэжилтэн Ч.Уяа-Эрдэнэ нар агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн зарим арга хэмжээний талаар санал солилцож, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаа ярилцсан юм.
Нийслэл хотод 60 гаруй байршилд 174 усан халаагууртай уурын зууханд түүхий нүүрс түлж байна. Уулзалтаар түүхий нүүрснээс татгалзаж, эдгээр зуухыг халах, шинэ дэвшилтэд технологи ашиглах, хийн түлш рүү шилжүүлэх боломжийг судлах, тооцооллыг гаргаж, БОУАӨ-ийн Сайд, АББҮХ-ны дарга С.Одонтуяад танилцуулахаар болсон юм.
Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн шинэ технологи, санал санаачилгыг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлэх, зээлийн батлан даалтын сангаас бодлогын хүүгийн зөрүүг өгөх зэргээр боломжийг олгож, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээллээ.
Дашрамд дуулгахад Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг боловсруулж дууссан бөгөөд ойрын үед Засгийн газар, УИХ-аар батлуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эрх зүйн орчинтой болсноор гэр хорооллын 198 мянган яндан, 800 гаруй мянган автомашин, 2600 гаруй нам даралтын зуух, 174 усан халаагууртай уурын зуух, ДЦС зэрэг утаа үүсгэгч бүхэн рүү уг хуулийн зохицуулалт чиглэнэ.
Нийслэл хотод 60 гаруй байршилд 174 усан халаагууртай уурын зууханд түүхий нүүрс түлж байна | ||
Үзсэн: 484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.