Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2025-01-09 07:34:26

Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 9-ний энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

1431 он: Францын хаант улсын Рүен хотноо Жанна Д'Аркын хэргийг мөрдөн байцаах, шүүн хэлэлцэх ажиллагаа эхлэжээ.


1768 он: Филип Астлей орчин үеийн циркийн үзүүлбэрийг анх Лондонгийн тайзнаа тавьжээ.


1793 он: АНУ-д Францын иргэн Жеан-Пьер Бланшард агаарын бөмбөлөгөөр ниссэн анхны хүн болов.


1839 он: Францын Шинжлэх ухааны академи Дагуеротайп буюу зураг авах хэрэгслийг үзэж, амьдралд хэрэгтэй нээлт хэмээн хүлээн зөвшөөрөв.


1894 он: АНУ-ын Массачусетс мужийн Лексингтон хотод байрлах Нью Ингланд цахилгаан мэдээ, холбооны газар баттерейгаар ажилладаг телефон утсыг үйлчилгээнд нэвтрүүлэв.


1909 он: Эрнест Шеклтоноор удирдуулсан Өмнөд туйлийг судлах Нимродын экспедиц Өмнөд туйлийн 180 км газарт Британийн эзэнт гүрний далбааг мандуулснаар тухайн цаг үедээ хамгийн алс хол газар хүрсэн үйл явдал болов.


1923 он: Хуан де ла Чьерва автожираар ниссэн анхны хүн болов.


1951 он: Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр АНУ-ын Нью-Йорк хотноо албан ёсоор нээгдэв.


2005 он: Өмнөд Суданы ардын чөлөөлөх арми, Өмнөд Суданы Засгийн газартай энхийн гэрээнд гарын үсэг зурснаар, Суданы хоёр дахь иргэний дайн өндөрлөжээ.


2007 он: Стив Жобс iPhone ухаалаг гар утсыг албан ёсоор танилцуулав.


Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй