Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Зах худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл илэрчээ

2025-01-09 09:20:26
Error loading player: No playable sources found

 Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы 2024 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 113 дугаар тушаалаар Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан.

 Хамтарсан ажлын хэсэг 2024 оны 12 дугаар сарын 12-2024 оны 12 дугаар сарын 25- ны өдрийн хооронд Нийслэлийн Амгалан зах, Баялаг ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Наран туул-2, Хархорин худалдааны төв болон 21 аймгийн зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Энэхүү хяналт шалгалтын явцад илэрсэн дүнг холбогдох албаныхан танилцууллаа.

 ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦАД “ХАБҮЛЛ” ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ АЖИЛЛУУЛЖ ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНООС ДЭЭЖ АВЧ ШИНЖЛЭХЭД ОЛОН ТӨРЛИЙН ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛЭРЧЭЭ

Лабораторийн шинжилгээгээр жимс, хүнсний ногоонд агуулагдаж буй Пестицидийн үлдэгдлийг хянасан байна. Хяналт шалгалтаар нийслэлийн зах худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн Пестицидийн үлдэгдэл илэрчээ. Үүний 39 нэр төрөл нь манай улсын стандартад бүртгэгдээгүй Пестицид байсныг ХАБҮЛЛ-ийн захирал О.Нандин-Эрдэнэ онцолж байна. Олон улсад мянга гаруй нэр төрлийн Пестицид байдгаас манай улс 221 нэр төрлийн Пестицидийн үлдэгдлийг хянах боломжтой байна.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Зах худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн пестицидийн үлдэгдэл илэрчээ  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй