Шууд Chart

Говь-Алтай аймаг энэ жилийг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлажээ

2025-01-09 10:26:58

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн яамны багийн хамт баруун аймгуудад ажиллаж байна. 

Тэд Говь-Алтай аймагт ажиллаж нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, нутгийн удирдлагууд, иргэдтэй уулзаж салбарын зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тус аймаг Эрүүл мэнд, боловсролыг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлж урьдчилан сэргийлэх үзлэгийг 88 багт хийн, иргэдийн эрүүл мэндийн суурь судалгаагаа гаргажээ.

Говь-Алтай аймаг 80+ эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэн, энэ жилийг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, эмч мэргэжилтнүүдийг урамшуулах тогтолцоог нэвтрүүлснийг дурдав.

Мөн ХПВ-ийн эсрэг дархлаажуулалтын хувь бусад аймгуудаас харьцангуй өндөр буюу одоогийн байдлаар 61.2 хувийн хамрагдалттай байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Говь-Алтай аймгийн иргэд, салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж үйл ажиллагаатай нь газар дээр нь танилцах үеэрээ “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний гол бодлого бол “Төвлөрлийг сааруулах” бодлого буюу тухайн тусламж, үйлчилгээг аймгаасаа авах боломжийг бүрдүүлэх нь ЭМЯ-ны аймгууд руу чиглэсэн хамгийн чухал бодлогуудын нэг болоод байна. 

Мөн аймгуудад “Өвчлөлийн хяналт урьдчилан сэргийлэлт”-ийн төв байгуулах ажлыг хэрэгжүүлж байна. Үүний жишиг аймгаар Говь-Алтай аймгийг сонгоё гэж бодож байна. Энэ удаад 2.4 тэрбум төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад зориулан шийдвэрлэж өгье. Цаашид ЭМЯ-ны бодлоготой уялдсан олон асуудлуудыг бид шат дараалалтай шийдвэрлээд явна” гэж онцоллоо. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Говь-Алтай аймаг энэ жилийг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарлажээ   
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй