Баянхонгор аймгийн төвөөс урд зүгт 268 км-т Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т, Өрхөт багийн “Адгийн шаваг” гэдэг газар нэгдүгээр сарын 08-ны өдрийн 20:13 цагт газар хөдлөлт болжээ. Тодруулбал, 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 20:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянговь сумын Засаг дарга, Өрхөт багийн Засаг дарга болон малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээллээ.
Газар хөдлөлтийн шинж тэмдгүүд:
- Байшин донслон хөдлөх
- Чийдэнгийн бүрхүүл болон өлгөөтэй эд зүйлс савах
- Шилэн сав суулга харших, дуугарах, хагарч буй шилний чимээ гарах
- Хүнгэнэсэн дуу ойртох
- Хэрвээ ийм шинж тэмдэг мэдрэгдвэл нэн түрүүнд байшин барилгыг яаралтай орхих, хүмүүсийг гадагш хурдан гаргах эсвэл тасалгааны аюулгүй байрыг эзлэх хэрэгтэй
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?
- Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
- Тайван бай, үймж сандрах хэрэггүй
- Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
- Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
- Бат бөх ширээн доогуур орох
- Цонхноос хол байх
- Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
- Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага
- Газар хөдлөх үед гадаа байгаа бол:
- Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
- Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
- Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
- Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
- Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах
- Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
- Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох.
Баянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдөлжээ | ||
Үзсэн: 389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.