Отроор өөр аймаг, суманд яваа малчдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарч байна.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас 14 хоног тутамд сумдын Эрүүл мэндийн төвөөрөө дамжуулж оторлож яваа айл өрх иргэдийн судалгааг тогтмол авч байна.
Өнөөдрийн байдлаар өөрийн аймаг болон өөр аймгийн нутагт нийт 60 өрхийн 165 иргэн отор хийж байна.
Иргэддээ харьяа сумдын Эрүүл мэндийн төвүүд хяналт тавин ажиллаж байна гэж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Дэлхийцэцэг ярилаа.
Отроор яваа малчдын эрүүл мэндэд анхаарч байна | ||
Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.