Шууд Chart

ДЭМБ Эрүүл мэндийн сайдын бодлогыг дэмжиж орон нутаг руу хөрөнгө оруулалт хийнэ

2025-01-09 18:22:08

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр төлөвлөгөөний дагуу Баянхонгор аймагт ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн ДЭМБ-ийн Монгол дах суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте Баянхонгор аймагт хүрэлцэн ирж тус аймгийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.  Энэ жил Баянхонгор аймаг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, нийт төсвийнхөө 60-70 хувийг Эрүүл мэндийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн төдийгүй, Наркологийн эмнэлгийг ашиглалтад оруулах, Нэгдсэн эмнэлгийн Амбулторийг гүйцэт тохижуулах, хүн амын тэргүүлэх өвчлөлөө бууруулах, зэрэг төлөвлөгөөг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан танилцуулав. 



ДЭМБ, Эрүүл мэндийн яамтай хамтран Баянхонгор аймагт, НЭМ-ийн лабораторийн тоног төхөөрөмж болон 10 аймгийн яаралтай тусламжийн төвийг сайжруулах, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ амбулаторийн тоног төхөөрөмжийн асуудалд дэмжлэг үзүүлэх, сүрьеэгийн M2 төслийн хүрээнд шинэ тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой гэдгийг онцоллоо. 



Харин Эрүүл мэндийн яамнаас Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн шинэ амбулторийг тохижуулахад 1 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ. Мөн “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд “Үндэсний баг” ажиллах, гадаад дотоодын сургалтанд эмч мэргэжилтнүүдийг хамруулах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлогын ажлуудыг Баянхонгор аймагт хийнэ гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцлон дурдав. Маргааш Өвөрхангай аймагт ажиллана.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ДЭМБ Эрүүл мэндийн сайдын бодлогыг дэмжиж орон нутаг руу хөрөнгө оруулалт хийнэ  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй