Шууд Chart

2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин нэмэгдэнэ

2025-01-10 09:32:08

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр цахилгаан болон дулаан хангамжийн сүлжээнд дараах үр дүн гарна. Тухайлбал,

  • Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1,169 МВт байгаа бол 2040 онд 5,408 МВт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана.
  • Улаанбаатар хотын дулааны ачаалал 3,820 МВт байгаагаас 7,480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийднэ.


2040 он хүртэл Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 5.408 МВт болж, 5 дахин нэмэгдэнэ  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй