Монгол улсын Их хурлын гишүүд “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан ажиллаж байгаатайгаа холбогдуулан үндэсний спортын холбоодын удирдлагтай уулзалтуудыг хийж байна. 2025 оны 01-р сарын 08-ны өдөр хууль санаачлагч МҮБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санаачилж буй хуулийн төслөө танилцуулж санал солилцлоо.
Уулзалтанд оролцогсод “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийг улам сайжруулах, зарим нэмэлт заалтуудыг оруулах шаардлага буйд санал нэгдэж, энэхүү хуулийн төсөлд бөхчүүд, бөх сонирхогчид, иргэдээс саналыг авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Иймд бөхчүүд, бөх сонирхогчдоос “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой санал хүсэлт байвал МҮБХ-ны info@mnwf.mn цахим хаягаар 2025 оны 01-р сарын 30 хүртэл авах аж.
“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой санал авч байна | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.