Шууд Chart

Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2025-01-10 11:18:00

2025 оны 01 дүгээр сарын 10-наас 19-нийг хүртэлх 

цаг агаарын урьдчилсан төлөв

 

12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна. 

Хур тунадас: 10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 12, 13-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.  

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: 11-нд ялимгүй цас, 13-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 11, 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 28-33 хэм, бусад хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй